МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙДЫН ТУШААЛ

Үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай Монгол улсын Патентийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалт, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг тус тус үндэслэн

ТУШААХ нь:

  1. Оюуны өмчийн газрын дэргэдэх “Мэдээлэл, сургалтын төв”-ийн үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
  2. Өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, сурагчид, нэн ядуу иргэдэд холбогдох баримтыг үндэслэн зарим хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байх эрхийг Оюуны өмчийн газар /Н.Чинбат/-т олгосугай. Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд Н.АЛТАНХУЯГ Монгол Улсын Тэргүүн Шадар Сайдын 2010 оны 16 тоот тушаалын хавсралт Оюуны өмчийн газрын “Мэдээлэл, сургалтын төв”-ийнүзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ
  Үйлчилгээний төрөл Төлбөрийн хэмжээ₮/
1. Шинэ бүтээл, ашигтай загварын хайлт
  а. Түлхүүр үгээр болон товч мэдээллээр хайлт хийж, дүгнэлт гаргаж өгөх 30 000
б. Зохиогч, эзэмшигч болон шинэ бүтээл, ашигтай загварын нэрээр хайлт хийх /Нэг шинэ бүтээл, ашигтай загвар/ 20 000
в. Патент, гэрчилгээ болон мэдүүлгийн дугаараар хайлт хийж, тухайн бүтээлийн талаар мэдээлэл гаргаж өгөх 10 000
г. Олон улсын ангиллаар хайлт хийх ( IPC) 30 000
д. Ерөнхий хайлт хийлгэх (б, в, г) 40 000
е. Шинэ бүтээл, ашигтай загварын лавлагаа гаргах 10 000
ж. Тухайн зохиогч болон эзэмшигч дээр бүртгэгдсэн нийт шинэ бүтээл, ашигтай загварын талаархи хайлт хийж мэдээлэл бэлтгэх/Нэгээс дээш шинэ бүтээл, ашигтай загвар/ 20 000
з. Олон улсын ангилал тогтоох 5 000
и. Патент, гэрчилгээний баталгаажсан хуулбар гаргаж өгөх 10 000
2. Бүтээгдэхүүний загварын хайлт
  а. Олон улсын ангиллаар хайлт хийх ( Локарногийн ангилал ) 15 000
б. Бүтээгдэхүүний загварын зохиогч болон эзэмшигчийн нэрээр хайлт

хийх/Нэг бүтээгдэхүүний загвар хүртэл/

20 000

в. Бүтээгдэхүүний загварын лавлагаа гаргах

10 000
г. Патент болон мэдүүлгийн дугаараар хайлт хийж, тухайн бүтээгдэхүүний талаар мэдээлэл гаргаж өгөх 10 000
д.Тухайн зохиогч болон эзэмшигч дээр бүртгэгдсэн нийт бүтээгдэхүүний загварын талаархи хайлт хийж мэдээлэл бэлтгэх/Нэг бүтээгдэхүүний загвараас дээш/ 20 000
е. Олон улсын ангилал тогтоох 5 000
и. Гэрчилгээний баталгаажсан хуулбар гаргаж өгөх 10 000
3. Барааны тэмдгийн хайлт
  а. Барааны тэмдгийн дүрсийн ангиллаар хайлт хийх ( Венийн ангилал ) 25 000
б. Барааны тэмдгийн эзэмшигчийн нэрээр хайлт хийх/Нэг барааны тэмдэг хүртэл/ 20 000
в. Барааны тэмдгийн бараа, үйлчилгээний олон улсын ангиллаар хайлт хийх ( Ницийн ангилал ) - 2 хүртэл ангилалтай - 2-оос дээш ангилал тус бүрт 20 000 1 000
г. Гэрчилгээ болон мэдүүлгийн дугаараар хайлт хийж, тухайн барааны тэмдгийн талаар мэдээлэл гаргаж өгөх 10 000
д. Барааны тэмдгийн лавлагаа гаргах 10 000
е. Ерөнхий хайлт хийлгэх ( а, б, в) 40 000
ж. Тухайн эзэмшигч дээр бүртгэгдсэн нийт барааны талаархи хайлт хийж мэдээлэл бэлтгэх/Нэг барааны тэмдгээс дээш/ 20 000
з. Олон улсын ангилал тогтоох 5 000
и. Гэрчилгээний баталгаажсан хуулбар гаргаж өгөх 10 000
4. Зохиогчийн эрх
  а.Зохиогчийн эрхийн лавлагаа 10 000
б. Гэрчилгээний баталгаажсан хуулбар гаргаж өгөх 10 000
5. Сургалт, Нэг цэгийн үйлчилгээ
  а.Захиалгат сургалт зохион байгуулах/ Нэг цаг/ 25 000
б. Мэдүүлэг бөглөх
- Шинэ бүтээлийн мэдүүлэг
- Ашигтай загварын мэдүүлэг
- Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг
- Барааны тэмдэг Газарзүйн заалт
- Зохиогчийн эрхийн мэдүүлэг
5 000
4 000
4 000
3 000
3 000