Тус газар Олон улсын ахмадын баярын өдрийг угтаж жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногт ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр бүртгэлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэртээ гарсан 40 гаруй ахмад буурлыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

УБЕГ иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг нэгдсэн байдлаар чирэгдэлгүй үзүүлэх боломж, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулалтын нэлээд ажлыг хийж дуусган Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт үйлчилгээний шинэ танхим нээлээ.

Тамгын газрын Сургалт сурталчилгааны төвөөс тус газрын нийт ажилтан албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд нь тус болох мэдээ мэдээллээр хангах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгөх, харилцааны соёлыг дээшлүүлэх зорилготой “Мэдээллийн цаг”-ийг уламжлал болгон зохион явуулдаг билээ.

Видео мэдээ

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт