- Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна/

- Газар эзэмших эрхийн гэрчилгээ, эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар

- Кадастрын зураг /эх хувь/, Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна

- Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдэд төрсний гэрчилгээний хуулбар

Оюуны өмч, улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890 утсыг ажлын өдрүүдэд 8:30-17:30 цагийн хооронд тогтмол ажиллуулж байна. Иргэд 1800-1890 лавлах утсаар холбогдож, оюуны өмч, улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авч, санал хүсэлтээ хэлэх боломжтой. 2016 онд бүртгэлийн нэгдсэн лавлах утсаар 61492 иргэн холбогдож, мэдээлэл авсан бол 2017 онд 19122 иргэн холбогдов. 2018 оны 01 сард 2894 иргэн холбогдож, оюуны өмч, улсын бүртгэлийн үйлчилгээний талаар санал хүсэлтээ хэлж, мэдээлэл авсан байна.

Видео мэдээ

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт