Оюуны өмч улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс гадаад паспорт олголтын талаар тодрууллаа.

-Гадаад паспортын сунгалтыг зогсоогоод хэд хонож байна.  Хуучин виз даруулсан иргэдийн паспортны хүчинтэй хугацаа хэвээрээ байгаа юу?

- 2018 оны нэгдүгээр сарын 2-ноос өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт бүгд хүчинтэй. Иргэд эзэмшиж байгаа гадаад паспортаараа бусад орон руу нэвтрэх бүрэн боломжтой. Иргэдийн дунд хуучин эзэмшиж байсан гадаад паспортыг хүчингүй болгож шинэ паспорт авна гэж андуурч байна. 2018 оны нэгдүгээр сарын 2-ноос зөвхөн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон.

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын санхүүгийн албан хаагчдын ур чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, нягтлан бодох бүртгэлийн тулгамдаж байгаа асуудлын талаар нэг мөр ойлголт өгөх зорилгоор 2018 оны 01 сарын 10-наас 12-ны өдрүүдэд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон нийслэл, 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогч нарт сургалт зохион байгуулж байна.

Видео мэдээ

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт