Дархан хотын улсын бүртгэлийн хэлтэс шинэ байртай боллоо  

Дархан хот үүсэн байгуулагдсаны түүхт 56-н жилийн баярын ойг тохиолдуулан орон нутгийн бүрэн санхүүжилтээр баригдсан “Улсын бүртгэлийн хэлтэс”-ийн шинэ байрны нээлт 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо.

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс мэдээллийн цаг зохион байгууллаа

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан болон 2017 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн хэлтсийн шуурхайгаас хэлтсийн даргын үүрэг даалгавар болгосны дагуу хяналтын улсын байцаагч Б.Энхмэнд хэлтсийн мэдээллийн цагийг албан хаагч нарт зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлиг, ойн тухайн хууль, БОАЖ-ын сайдын А/83 дугаар албан даалгаврын дагуу “Бүх нийтээр мод тарих өдөр”  Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн хашаанд 8 ширхэг гоёлын мод тарив. 

 

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс их цэвэрлэгээ хийлээ

Нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын бүх нийтийн их цэвэрлэгээг 10 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулсан.  Үүний хүрээнд Хан-Уул дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтсээс их цэвэрлэгээ хийлээ. 

 

Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Монголын нотариатын танхимтай хамтран уулзалт зохион  байгуулав

Тус хэлтсээс Монголын нотариатчдын холбоотой хамтран холбооны төлөөлөгч, бусад дүүргийн тойргийн ахлагч нар болон дүүргийн нотариатич нартай уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг Монголын нотариатийн танхимаас хэрэгжүүлж буй “Цахим нотариат” төсөл, нотариатын болон Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журамд орсон өөрчлөлт, түүний хэрэгжилд өдөр тутмын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудаар ярилцлаа.

 

 

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт