Гамшгийн аюулын дадлага сургуулилтад оролцов 

Монгол Улсын Засгийн Газрын 2011оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам “, “ Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам” -д заасны дагуу гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтыг  2018 оны 3 дугаар сар 29-ний Пүрэв гаригийн  1600 цагт зохион байгуулсан бөгөөд Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан албан хаагчид дуут дохиогоор гарч сургуулилтад идэвхтэй оролцлоо. 

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс сургалт зохион байгуулав 

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс  2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр  нийт албан хаагчдад ОӨУБЕГ-ийн Удирдах ажилтны зөвлөгөөний талаарх мэдээлэл, ОӨУБЕГ-ийн даргаас өгсөн чиглэл зөвлөмж, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх төслийн талаарх мэдээлэл өгч холбогдох хууль тогтоомжийн талаар нэгдсэн сургалт зохион байгуулав. 

Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс онлайн сургалт зохион байгуулав 

Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс  аймгийнхаа 16 сум, 1 тосгоны  Улсын бүртгэгч нарт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын өгсөн үүрэг чиглэлийг танилцуулж, арга зүйн зөвлөгөөг хүргэж, 2018 оны ажлын үр дүнгийн гэрээний боловсруулалт, дүгнэх арга зүйн талаар нээлттэй хэлэлцэж онлайнаар сургалт зохион байгууллаа.

“Иргэний эрх зүйн боловсрол олгох” сургалт зохион байгуулав

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын 15, 34, 118, 114, 32, 10, 26, 59 дүгээр сургуулиудын 9-10 дугаар ангийн  659 сурагчид “Иргэний эрх  зүйн боловсрол олгох, улсын бүртгэлийн хууль тогтоомжийг сурталчлан таниулах” сэдэвт сургалтыг хэлтсийн даргын баталсан удирдамжын дагуу зохион явууллаа.

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс албан хаагчдынхаа эрх зүйн мэдлэгийг дээшлүүлнэ

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Өлзийжаргал Улаанбаатар эрдэм их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Гэрээний хүрээнд хэлтсийнхээ 9 албан хаагчийг ажлын байран дээрээ төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр суралцуулж, эрх зүйн баклаврын боловсрол эзэмшүүлэхээр боллоо. Хичээл орон нутагт амралтын өдрүүдэд орох бөгөөд 4 дүгээр сарын 06-ны өдөр эхэлнэ. 

 

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт