Туршлага судаллаа

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын  “Ажлын уялдаа- Амжилтын үндэс” 9 дүгээр сарын аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж, туршлага судаллаа.

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 15 иргэний гэрт очиж, бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ  

 

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны жилийн төлөвлөгөөнд гэрийн асаргаанд байгаа хэвтрийн болон хүндрэлтэй төрсөн ээжүүдэд гэрээр бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхээр тусгасан.

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ      

 

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс ахмадуудаа хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтэс гялгар, нийллэг уутыг хэрэглээнээс халах аянд нэгдлээ

Хамтарсан сургалт зохион байгууллаа

Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь тус аймгийн Монголбанкны салбартай “Олон нийтийн улсын бүртгэл болон банк, санхүүгийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх” чиглэлээр хамтран ажиллахаар “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг өнгөрсөн 6 сард байгуулсан. Тус санамж бичгийн нэгдүгээр зорилтын хүрээнд банк, санхүүгийн салбарын ажилчид болон улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ээлжит сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулав.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт