Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ      

 

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс ахмадуудаа хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтэс гялгар, нийллэг уутыг хэрэглээнээс халах аянд нэгдлээ

Хамтарсан сургалт зохион байгууллаа

Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь тус аймгийн Монголбанкны салбартай “Олон нийтийн улсын бүртгэл болон банк, санхүүгийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх” чиглэлээр хамтран ажиллахаар “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг өнгөрсөн 6 сард байгуулсан. Тус санамж бичгийн нэгдүгээр зорилтын хүрээнд банк, санхүүгийн салбарын ажилчид болон улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ээлжит сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулав.

Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа 

ОӨУБЕГ-аас 2017 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу Баян-Өлгий  аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 60 гаруй иргэнд холбогдох чиглэлээр зөвлөгөө өгч,  бүрдүүлэх материал нь шаардлага хангасан хуулийн этгээдэд шинэ болон дахин гэрчилгээ олгож, нэмэлт өөрчлөлт хийлгэсэн хуулийн этгээдүүдийн бүртгэлийг  хийж шуурхай үйлчилгээ үзүүлэв. Мөн иргэдэд хуулиа сурталчилж, шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэн ажиллалаа. 

 

“Эрдмийн гараа-амжилтын эхлэл” сайн үйлсийн аяны хүрээнд багачуудад хичээлийн хэрэгсэл гардууллаа

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс дүүргийнхээ 25 жилийн ойн ажлын хүрээнд 08 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн алтан босго анхлан давж байгаа хүүхэд багачууддаа “Эрхэм Арвин Үйлс” сайн санааны төрийн бус байгууллагатай хамтран иж бүрэн хичээлийн хэрэгсэл гардуулан өгөх “Эрдмийн гараа-Амжилтын эхлэл” сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

Тус аянд Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хороодын зорилтот бүлгийн нийт 30 хүүхэд хамрагдсан бөгөөд тэдгээр хүүхдүүдэд хичээлийн хэрэгслийг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олноос ирээдүйн сурах их үйлсэд нь амжилт хүсч дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд гардуулан өглөө.

 

 

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт