УГИЙН БИЧГИЙН СУРГАЛТ БОЛЛОО

“Монгол Улсын Соёлын тухай хууль”-иар хүлээлгэсэн удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх журамт үүргийг биелүүлэх, угийн бичиг хөтөлдөг айл өрхийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Угийн бичиг хөтлөх нь” сургалтад Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон хамрагдлаа.

 

Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс "Угтах үйлчилгээ"-г үзүүлж эхэллээ

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэн, ААН, байгууллагад шуурхай хүрч үйлчлэх зорилгоор "Угтах үйлчилгээ"-г 10 дугаар сарын 02-ны өдрөөс зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү үйлчилгээг зохион байгуулан ажилласнаар манай байгууллагын үйлчилгээ улам илүү түргэн шуурхай болж, ард иргэд, ААН байгууллагад бүртгэлийн үйлчилгээг авах нөхцөл боломж улам бүр сайжирч байгаа юм.

Хаягийн бүртгэлийн шинэчлэлт хийж,  иргэдэд гэрчилгээ гардуулан өглөө

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу батлагдсан нээлттэй хаалганы арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг зохион байгууллаа. 

Туршлага судаллаа

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын  “Ажлын уялдаа- Амжилтын үндэс” 9 дүгээр сарын аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж, туршлага судаллаа.

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 15 иргэний гэрт очиж, бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ  

 

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны жилийн төлөвлөгөөнд гэрийн асаргаанд байгаа хэвтрийн болон хүндрэлтэй төрсөн ээжүүдэд гэрээр бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхээр тусгасан.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт