Иргэний улсын бүртгэлийн архивын хувийн хэргийн тооллого зохион байгууллаа 

Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд тугагдсаны дагуу Иргэний бүртгэлийн тасгийн дарга У.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Иргэний улсын бүртгэлийн архивын хувийн хэргийн тооллогын ажлыг 2017 оны 10 дугаар сарын 16-23-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.  Иргэний бүртгэлийн хувийн хэргийн тооллогыг 10 дугаар сарын 19-ний дотор 100 хувийн гүйцэтгэлтэйгээр амжилттай хийж дууслаа.

Дархан хотын улсын бүртгэлийн хэлтэс шинэ байртай боллоо  

Дархан хот үүсэн байгуулагдсаны түүхт 56-н жилийн баярын ойг тохиолдуулан орон нутгийн бүрэн санхүүжилтээр баригдсан “Улсын бүртгэлийн хэлтэс”-ийн шинэ байрны нээлт 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо.

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс мэдээллийн цаг зохион байгууллаа

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан болон 2017 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн хэлтсийн шуурхайгаас хэлтсийн даргын үүрэг даалгавар болгосны дагуу хяналтын улсын байцаагч Б.Энхмэнд хэлтсийн мэдээллийн цагийг албан хаагч нарт зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлиг, ойн тухайн хууль, БОАЖ-ын сайдын А/83 дугаар албан даалгаврын дагуу “Бүх нийтээр мод тарих өдөр”  Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн хашаанд 8 ширхэг гоёлын мод тарив. 

 

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс их цэвэрлэгээ хийлээ

Нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын бүх нийтийн их цэвэрлэгээг 10 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулсан.  Үүний хүрээнд Хан-Уул дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтсээс их цэвэрлэгээ хийлээ. 

 

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт