Сумдын бүртгэгч нарт сургалт зохион байгууллаа /Дархан-Уул/

Previous Next

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2014 оны сургалтын төлөвлөгөөний дагуу сумдын бүртгэгч нарт зориулан бүртгэл хөтлөх, тайлан мэдээ гаргахад анхаарах зүйлс, онлайн сүлжээнд хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгууллаа. Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн шинэчилсэн програмын талаар болон харилцагчийн сэтгэл зүйн хандлага, харилцагчтай харилцах ёс зүйн сэдэвт сургалтуудад нийт 10 гаруй улсын бүртгэгчийг хамруулав.

“Гэр бүлийн харилцаа - Ирээдүйн баталгаа” сэдэвт өдөрлөг боллоо /Баянгол дүүрэг/

Previous Next

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв хамтран “Гэр бүлийн харилцаа-Ирээдүйн баталгаа” сэдэвт зөвлөгөөн, өдөрлөгийг энэ сарын 14-ний өдөр тус дүүргийн хурлын зааланд зохион байгууллаа. Өдөрлөгт Баянгол дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, С. Мөнх-Очир нар оролцож залуу гэр бүлүүдэд үлгэр жишээ болсон дүүргийн шилдэг 50 ахмад гэр бүлийг хүлээн авч хүндэтгэл үзүүлээд “Үлгэр жишээ гэр бүл”, “Өнөр гэр бүл”-ийг тус тус шалгаруулан “Хүндэт өргөмжлөл” дурсгалын зүйл гардуулав.

Вэб сайттай боллоо /Завхан аймаг/

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс иргэдэд төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг хүртээмжтэй, нээлттэй хүргэх зорилтын хүрээнд www.zavkhan.burtgel.gov.mn цахим хуудсыг шинээр нээн ажиллуулж эхэллээ. Тус цахим хуудсанд зочилсноор иргэн та Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа, үйлчилгээнээс гадна холбоо барих утас, төсөв, санхүүгийн талаарх бүхий л мэдээллийг дэлгэрэнгүйгээр авах бүрэн боломжтой боллоо. Түүнчлэн тус цахим хуудас нь иргэдэд мэдээлэл өгөөд зогсохгүй онлайнд чиглэсэн Улсын бүртгэлийн үйлчилгээний 3 төрлийн лавлагааны системтэйгээр онцлогтой юм.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт