Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс “дүүргийн онцлох ажил”-ын батламж гардан авлаа


Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан дүүргийн түүх, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүчээг иргэддээ сурталчлан таниулж, “Шинэ цагийн нийслэл”-ийн хөгжилд Чингэлтэйчүүдийн оруулах хувь нэмрийг тодотгож, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой хүүхэд, залуучуудыг дэмжин, иргэдтэйгээ ойр ажиллаж байгаа төрийн байгууллагуудын онцлох ажлыг шалгаруулав. 

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 онд иргэдэд чиглэсэн Ёслолтой бүртгэл, Гэрээр бүртгэлийн үйлчилгээ, Чингэлтэй 25 сайн үйлсийн аян, Өрх, хүн амын мэдээллийг баазыг тулгаж, хүн ам, иргэдийн бичиг баримт, хаягийн бүртгэлийн зөрчлийг арилгах зэрэг зорилтот бүтээлч ажлууд юм. Эдгээр ажлыг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж иргэдэд бүртгэлийн үйлчилгээг тасралтгүй, цаг хугацаанд нь шуурхай хүргэж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, чанар хүртээмжийг дээшлүүлсэн нь олонд сайшаагдан “Дүүргийн онцлох ажил” –аар шалгарав.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт