Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид сургалтад хамрагдав


Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдад зориулсан 2018 оны анхны нэгдсэн сургалт семинарийг 01 сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудаар мэдээлэл өгөв. Мөн тус хэлтсийн тасгийн дарга болон хяналтын байцаагч нар тус тусын бэлтгэсэн сэдвүүдээр сургалт хийж, нийт албан хаагчдаас тестийн шалгалт авлаа.

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс сумдынхаа бүртгэгчидтэй цахим хурал хийв


Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс  сумдынхаа 23 Улсын бүртгэгчтэй цахим хурал хийлээ. Хуралд хэлтсийн дарга болон иргэн, эд хөрөнгийн тасгийн дарга, нягтлан бодогч нар оролцож, зөрчлийн тухай хуулийг иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулах, хугацаатай мэдээ тайланг хоцроохгүй байх, эд хөрөнгийн бүртгэлийн материал бүрдүүлэлт, үнэт цаас, цаг ашиглалтад анхаарч ажиллахыг сануулж,  хууль журмын дагуу бүртгэл хийх тухай анхааруулга зөвлөмжийг өглөө.

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон зам цэвэрлэлээ


Сүүлийн хэд хоног цас их орж, зам мөсдөж, замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй, аваар осол гаргах эрсдэл учирч болзошгүй байна. Жил бүр Улиастай сумаас замын мөсжилтыг арилгах үүднээс давс цацдаг ч энэ нь хэсэгхэн хугацаанд л үр дүнгээ өгдөг.

Говьсvмбэр аймгийн Улсын бvртгэлийн хэлтэс аймгийнхаа “Оны онцлох байгууллага” болов


Говьсvмбэр аймгийн Улсын бvртгэлийн хэлтсийн хамт олон 2017 онд  ажил, vйлсээрээ манлайлан шалгарч Говьсүмбэр аймгийн   «OНЫ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА»  болов.

Сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай хэлэлцүүлэг хийв


Баян-Өлгийн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчид аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай хэлэлцүүлэг хийв.
Уг хэлэлцүүлгээр хүүхэд төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ буюу СТ-4 маягтыг стандартын дагуу бичих, мөн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ буюу АМ-7 маягтыг Өвчний олон улсын ангилал /ӨОУА/-ын дагуу бөглөх, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөх зэрэг асуудлаар санал солилцож, бүртгэлийн тухай холбогдох хууль журмын талаар мэдээлэл өгч цаашид хамтран ажиллахаар боллоо. 

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт