Ц.Батцайз: Шинэ төрсөн хүүхдийг цахимаар бүртгэдэг болно

Улсын бүртгэлийн ерөнхий газрын  Иргэний бүртгэлийн газрын дарга Ц.Батцайзтай ярилцлаа.

-Иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг цахимжуулж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар нь төрийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор бүртгэлийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэн, үйлчилгээг иргэнд илүү ойртуулах тал дээр анхаарч ажиллаж ирлээ. Энэхүү ажлын хүрээнд иргэдийн сэтгэлд нийцсэн олон  төрлийн үйлчилгээг нэвтрүүллээ. 

Тухайлбал, 2014 онд УБЕГ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн 50 хороог иргэний улсын  бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбон иргэдэд иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг харьяа хорооноос авах боломжийг бүрдүүлсэн юм.  Дээрх цахим санд тулгуурлан нийслэлийн хороод гэрлэлт, гэрлэлт цуцлалт /шүүхийн журмаар/, гэрлэлт сэргээлт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтын бүртгэлийг хийхээс гадна иргэний үнэмлэхийн оршин суугаа хаягийн лавлагааг олгож эхэллээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газар урт дарааллыг мартжээ

Бидний дараагийн очсон газар УБЕГ-ын  Иргэний гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэс. Иргэн таны гадаад паспорт хэрхэн ямар шат дамжлагаар дамжин бидний гар дээр ирдэг талаар сурвалжлахаар очлоо. Өмнө нь тус газрыг зорих бүртээ урт дараалал, уур бухимдалтай тулдаг байсан. Харин одоо өөр болжээ.  Тус хэлтсийн дарга Л.Энхбаяртай уулзаж ажил байдлынх нь талаар ярилцлаа.

Иргэд гадагшаа явах урсгал нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн гадаад паспортын хэрэгцээ, шаардлага ихэссэн.  Манай хэлтэс өдөртөө 800 гаруй паспорт шинээр олгох буюу сунгалт хийгдэг. Ачаалалтай үедээ 1200 гардаг.

Ш.Жолбарс: Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээ онлайн хэлбэрт шилжинэ

УБЕГ-ын Хуулийн этгээдийн Бүртгэлийн газрын дарга Ш.ЖолБарстай ярилцлаа.

-Хуулийн этгээдийн бүртгэлийн газар ямар чиг үүргийн дагуу ажиллаж байна вэ?

-Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяанд байдаг бөгөөд хуулийн этгээд шинээр болон өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад бүртгэгдэж байгаа нийт хуулийн этгээдийг бүртгэдэг гэсэн үг. Орон нутагт 21 аймагт бүртгэгчтэй бөгөөд хуулийн этгээдийн бүхий л хэлбэрийг манай байгууллага бүртгэнэ.

-Иргэд хуулийн этгээд байгуулахын тулд юунд анхаарах вэ?

-Хуулийн этгээдийг байгуулахдаа тухайн байгуулах гэж байгаа хуулийн этгээдийн хууль тогтоомжийг судлах, тухайн иргэн хуулийн зохих мэдлэгтэй байвал ямар нэгэн хүндрэл учрахгүй. Хуулийн этгээдийн нэр нь манай  мэдээллийн санд байгаабусад хуулийн этгээдийн нэртэй давхцахгүй, шийдвэр дүрэм нь хууль ёсны нийтлэг шаардлагыг хангасан байх ёстой. Мөн иргэдийг мэдээллээр хангах үүднээс хуулийн этгээд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг цахим хуудсанд байршуулсан байгаа.

Ц.Пүрэвдорж: Иргэд өөрт ойр ТҮЦ машинд иргэний үнэмлэхийн захиалгаа өгөх боломжтой болно

“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Олон  нийтийн хувьд  хам­гийн их хүнд сурталтай төрийн байгууллагын тухай асуухад танайхыг нэрлэдэг байсан. Одоо цахимжаад, аливаа лавлагааг ТҮЦ машинаас аваад эхлэхээр ачаалал буураад хэл амны бай болох нь багассан уу?

-УБЕГ 2010 онд иргэний шинэчилсэн бүртгэлийг эх­лүүлсэн. Мэдээж иргэн бүрийг энэ бүртгэлд хам­руулах, үнэн зөв мэдээлэл оруулах, лавлагаа өгөх гэх зэрэг олон ажил ундарч, ачаалал нэмэгдсэн. Харин өнөөд­рийн байдлаар ши­нэчилсэн бүрт­гэлийн ажил ерөнхийдөө дуус­сан­тай хол­боотойгоор ир­­гэний бүрт­гэлийн ажил жиг­дэрсэн.

Түүнчлэн үнэн, зөв бодитой мэдээллийн санг үүс­гэж чадсан. Энэхүү санг ашиглан иргэний бүртгэлтэй холбоотой бүх төрлийн лавлагаа, мэдээллийг өгч байгаа бөгөөд ачаалал эрс буурсан.

Зөвхөн 100 айлд ч бус аймаг, дүүргүүдэд ч ачаалал багатай бол­сон.

Содномдорж:16 мянган иргэнийг бичиг баримтжуулна

Нийслэлийн улсын бүртгэлийн газар нь иргэдийн баримт бичгийн зөрчлийг арилгах, баримт бичиггүй иргэдийг бичиг баримтжуулах сарын аянг өнөөдрөөс эхэлж байгаа юм.

Түүнчлэн цахим үнэмлэх хэвлэхгүй байна гэсэн гомдол иргэдийн зүгээс ирж байгаатай холбогдуулан эл асуултад Нийслэлийн улсын бүртгэлийн газрын дарга С.Содномдорж хариулт өгч байна.

-Бичиг баримтгүй иргэдийг  хэрхэн бичиг баримтжуулах вэ?

-Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Улаанбаатар хотын хэмжээнд 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн  дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд сарын аян зохион байгуулахаар болсон. Энэ сард багтан  иргэний бичиг баримтны зөрчлийг арилгах, бичиг баримтгүй иргэдийг  бичиг баримтыг нь олгох гол үндсэн зорилго тавьж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 2012 оны статистик тоогоор  1 сая 200 мянган иргэн амьдарч ажиллаж байна. Эдгээрээс 850 мянган иргэн 2010 онд зохион байгуулсан иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан. Үлдсэн нь 16-гаас доош насны хүүхэд.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт