Л. Мөнхбаатар: Ухаалаг үнэмлэхийг поликарбонат материалаар хийнэ

Санах ойтой, олон мэдээлэл багтаасан ухаалаг иргэний үнэмлэхтэй болох нь. Олон жил ярьсан энэ асуудлыг Засгийн газраас дэмжсэнээр, ажил эхлэх гэж байна. Ухаалаг үнэмлэхний талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатартай ярилцлаа.

-Ухаалаг үнэмлэх хийх ямар шаардлага байснаа уншигчиддаа эхлээд хэлж өгөх үү?
-Тэгэлгүй яахав. Ямар давуу талтай, юу нь хэрэгтэй талаар хүмүүст мэдээлэл өгөх хэрэгтэй байна.Цахим үнэмлэх нэвтрүүлэх хэд хэдэн шаардлага байгаа. Юуны өмнө нууцлалын асуудал өнөөдөр чухал болжээ. Бидний одоо хэрэглэж байгаа иргэний үнэмлэхийг 1999 онд олгосон. Энэ хугацаанд техник технологи хурдацтай хөгжсөн тул энгийн ахуй хэрэглээний компьютер, хэвлэх төхөөрөмжийг ашиглан иргэний үнэмлэхийг хуурамчаар хийсэн тохиолдлууд гарах болсон.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт