Сонгогчийн нэрсийн жагсаалтыг анх удаа УБЕГ-ын иргэний бүртгэлийн мэдээллийн сангаас гаргасан нь том амжилт байлаа

УБЕГ-ын Бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнаж байна. Энэ 100 хоногт Орон нутгийн ИТХ-ын сонгууль боллоо. Тэгэхээр танай байгууллага нэлээдгүй ачаалалтай, завгүй ажилласан байх. Сонгуулиас өмнө иргэдийн цахим үнэмлэхийг амжилттай олгож дууссан уу?
-Монгол Улсын иргэдэд өндөр нууцлалтай, тусгай чип бүхий иргэний цахим үнэмлэхийг олгож байгааг та бүхэн мэдэж байгаа. Цахим үнэмлэх авах ёстой  нэг сая 884 мянга 869 иргэнд Орон нутгийн сонгуулиас өмнө иргэний үнэмлэхийг нь хэвлэж төв орон нутагт хүргүүлж чадлаа. Нийт хүргэгдсэн цахим үнэмлэхээс нэг сая 832 мянга 63 иргэн сонгуулиас өмнө гар дээрээ иргэний үнэмлэхээ авч чадсан байна. Энэ бол нийт авах ёстой иргэдийн 97.5 хувь. Үлдсэн хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа,  хугацаат цэргийн алба хааж байгаа, хаяган дээрээ амьдардаггүй болон бусад шалтгаанаар цахим үнэмлэхээ авах боломжгүй иргэд байгаа талаар төв, орон нутгийн бүртгэлийн байгууллагаас мэдээ ирүүлсэн. Орон нутгийн сонгуулийн санал авах өдөр 2100  орчим иргэнд цахим үнэмлэхийг нь олгож, сонгуульд санал өгөх боломжоор хангаж  ажиллалаа.

Цахим үнэмлэх олгохоос өмнө шилжилт хөдөлгөөний асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй

Б.Чинбат: Цахим үнэмлэх олгохоос өмнө шилжилт хөдөлгөөний асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй 

Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бүх иргэнд цахим үнэмлэх олгохоор болсон. Үнэмлэх олгох хугацаа яагаад хойшлоод байгаа болон бэлтгэл ажлын явцын талаар УБЕГ-ын Мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбатаас тодрууллаа.

Цахим үнэмлэхийн их биеийг онгоцны гадна тал хийдэг материалаар хийнэ

Зангиагүй уулзалтын үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн газрын дарга Б.Чинбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх үйлдэл цөөнгүй гардаг. Цахим паспорт хуурамчаар хийх боломжийг хаасан ямар нууцлалыг өөртөө агуулсан бэ?

-Хуурамчаар хийх хууль бус тохиолдол гардагийг үгүйсгэхгүй. Ямартаа ч бид олон улсын стандартад нийцсэн шинэ технологийг цахим иргэний үнэмлэхийн хэвлэлтэд нэвтрүүлсэн. Тухайлбал, холограмм, солонгон хэвлэл, мушгирсан хээ, өөрчлөгдөх лазер дүрс, нууцлалын цонх, хөдөлгөөнт хээн хэвлэл, гэрэлд өөрлөгдөх хэвлэл, лазер зураг зэргийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

Шилжилт хөдөлгөөний мэдээллийг цахим үнэмлэхэнд суулгана

Иргэний цахим үнэмлэхийг шинээр авах, сунгалт хийлгэх, шилжилт хөдөлгөөнийг тэмдэглүүлэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын  Сургалт, сурталчилгаа, гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс тодрууллаа. 
-Цахим үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хэдэн төгрөгөөр дахин авах вэ?

-Иргэдийн хуучин үнийг солих зорилгоор цахим үнэмлэхийг иргэн бүрт 1 удаа үнэ төлбөргүй олгож байгаа. Гэхдээ иргэд энэ ондоо багтааж авбал үнэ төлбөргүй, харин 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш авбал үйлчилгээний хураамж 15000 төгрөг, тэмдэгтийн хураамж 3300 төгрөг, нийт 18300 төгрөг төлнө. 

Сонгогчид 21-нээс өмнө нэрээ шалгах ёстой

Цахим үнэмлэх хэвлэх ажиллагаа үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Улсын бүртгэлийн ерөнхий газар УБЕГ-аас 28 мянган цахим үнэмлэх илүү хэвлэсэн талаар мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар болон бусад асуудлаар УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүнтэй ярилцлаа.
-Цахим үнэмлэх хэвлэх ажил ямар шатандаа явж байна вэ?

-УБЕГ хуурамчаар 28 мянган цахим үнэмлэх хэвлэсэн, мөн Баянзүрх дүүрэгт 21 мянган сонгогчийг нэрийн жагсаалтаас хасч, 14 мянган сонгогчийг нэмж бүртгэсэн мэтээр хэвлэл болон телевизээр ярьсан байсан. Өмнөх 2011  оны арванхоёрдугаар сарын 26-аас эхлээд иргэний үнэмлэх хэвлэх ажлыг зогсоосон.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт