Д.Энхцэцэг:Олон улсын байгууллагаас машинаар уншигддаггүй паспортыг эргэлтээс гаргах шаардлага тавьсан



Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгахгүй болсон шалтгаан болон бусад асуудлаар Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгтэй ярилцлаа.

Д.Энхцэцэг: 2018 оны нэгдүгээр сарын 2-ноос өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт бүгд хүчинтэй


Оюуны өмч улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс гадаад паспорт олголтын талаар тодрууллаа.

-Гадаад паспортын сунгалтыг зогсоогоод хэд хонож байна.  Хуучин виз даруулсан иргэдийн паспортны хүчинтэй хугацаа хэвээрээ байгаа юу?

- 2018 оны нэгдүгээр сарын 2-ноос өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт бүгд хүчинтэй. Иргэд эзэмшиж байгаа гадаад паспортаараа бусад орон руу нэвтрэх бүрэн боломжтой. Иргэдийн дунд хуучин эзэмшиж байсан гадаад паспортыг хүчингүй болгож шинэ паспорт авна гэж андуурч байна. Иргэдийн ашиглаж байгаа гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй бөгөөд сунгалт хийлгэсэн ч бай хүчинтэй хэвээрээ. 2018 оны нэгдүгээр сарын 2-ноос зөвхөн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон.

Д.Энхцэцэг: 44833 иргэний сонголтод ”түр хасав” тэмдэглэгээ хийсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбоотой асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

Гадаад паспортын яаралтай захиалга авахгүй

Иргэд гадаад паспортоо яаралтай, энгийн хэмээн хоёр ангиллаар захиалдаг. Тэгвэл гурав хоногийн дотор хэвлэгддэг яаралтай захиалга ирэх сарыг хүртэл нэмж авахгүй байна гэсэн иргэдийн гомдол байна. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа.

Ц.Батцайз: Ирэх долоо хоногт гадаад паспорт яаралтайгаар гаргаж эхэлнэ

Улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспорт яаралтай шинээр авах үйлчилгээгээ түр хугацаанд зогсоожээ. Энэ тухай УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Ц.Батцайзаас тодрууллаа.

-Гадаад паспорт 10 хоногт багтаж гарахгүй байгааг иргэд шүүмжилж байна. Яагаад хугацаандаа багтаж гарахгүй байгаа вэ?

-Монголчуудын гадагшаа явах урсгал эрс нэмэгдсэн. Тухайлбал өдөрт нэг цонхны үйлчилгээгээр 100 хүнд үйлчилдэг байсан бол өнөөдрийн байдлаар 200-300 хүнд үйлчилж байна. Ийнхүү ачаалал нэмэгдсэнээр хэвлэлтийн горимд өөрчлөлт орж саатах явдал гарч буй юм.  Түүнчлэн гадаад паспортын нөөц багассан. МИАТ-ын зүгээс гадаад паспорт тээвэрлэх ажил удааширснаас хугацаа сунах явдал гарч байна. Гэхдээ бид  аль болох хугацаанд нь гаргахыг хичээж байгаа. Энэ долоо хоногт л хугацаа сунаж байна.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт