Улсын хэмжээнд иргэний шинэчилсэн бүртгэлийг өнгөрсөн сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн. Одоогийн байдлаар бүртгэлийн явц 22 хувьтай буюу нийт 392 мянган хүн хамрагдаад байна. Үүнээс нийслэлд 187421, орон нутагт 205042 иргэн бүртгүүлсэн байна.

Төрсний гэрчилгээний лавлагаа авахаар ирж буй иргэд маань манайхаас тарааж буй төрсний бүртгэлийн лавлагааны мэдүүлгийн хуудсыг үнэн зөв бөглөх хэрэгтэй байна.

-1951-1988 оныхны төрсний гэрчилгээний лавлагааг архиваас хайж байгаа болохоор л удаад байна- Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл долдугаар сарын 5-ны өдөр эхлэн одоогийн байдлаар улсын хэмжээнд 198 мянга гаруй иргэн хамрагдаад байгаа аж.

Сүхбаатар дүүргийн 6-р хороо

-Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил эхэлчихсэн. Иргэдийн ирц, ажлын явц ямар байна даа.

-Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил нилээд ахицтай явж байгаа. Манай хорооны хувьд техник төхөөрөмж хүрэлцээтэй, өдөрт 50-60 хүн бүртгэх тооцоотой ажиллаж байна. Айлууд зусландаа гарсан байгаа болоод ч тэрүү, иргэдийн идэвхи муухан л байна. Манай хороо 7000 гаруй иргэнтэй. Тэдний 40 гаруй хувь нь ахмадууд. Бүртгэлд ахмадууд маань идэвхитэй хамрагдаж байгаа ч залуус жаахан хойрго хандаад байх шиг байна.

Улаанбаатар таймс

Ц.Ариун

Шинэчилсэн бүртгэлийн ажил эхэлсэнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивын ачаалал өнөөдрийн байдлаар 5 дахин ихсээд байна. Өөрөөр хэлбэл төрсний гэрчилгээгээ гээсэн, үрэгдүүлсэн, хүчингүй болгосон гэсэн иргэд төрсний гэрчилгээний лавлагаа авхаар оочер дараалал үүсгээд байна.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт