Монгол Улсын хүн амын өсөлт 1990 –ээд оны үеэр зогсонги байдалд ороод байсан. Энэ нь төрөлт буурсантай зайлшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл 1990-ээд оны эхэн үеэс эхлэн 2006 он хүртэл төрөлт буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал 1990 онд 43611, 1997 онд 47208, 1998 онд 46080 хүүхэд мэндэлсэн байна. Уг үзүүлэлт 2006 он хүртэл хугацаанд үргэлжилсэн байна . Төрөлт буурсан нь нэг талаар 1990 оноос эхлэн зах зээлийн хүнд хэцүү үед шилжиж нөгөө талаар залуу хосууд олон хүүхэдтэй болохыг хүсдэггүй болсонтой холбож үздэг. 1990-ээд оны өмнөх үеүүдэд улсын хэмжээнд жилд 50 мянган хүүхэд мэндэлж байсан бол 2006 оноос эргэн сэргэж 50 мянгад хүрч өссөн үзүүлэлттэй байна.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар иргэдийн цаг завыг хөнгөвчилсөн шинэ үйлчилгээ нэвтрүүлж эхлээд байна. Энэхүү үйлчилгээ нь таны үл хөдлөхийн гэрчилгээ гарсныг гар утсанд тань мессежээр мэдээлнэ. Газар, хашаа, байшин орон сууцныхаа гэрчилгээг гарсан эсэхийг мэдэхийн тулд ажлын цагаа хасан байж тус газрыг зорьж улмаар уртаас урт дараалал үүсгэн бухимдаж зогссоны эцэст гэрчилгээгээ гарсан үгүйг мэддэг байсан . Тэгвэл одоо алтан цагаа алдаж наац цааш явах шаардлагагүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та бичиг баримтаа зохих журмын дагуу бүрдүүлж өгсөн байхад л хангалттай. Үүнээс гадна Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт таныг угтаж заавар, зөвлөгөө өгөх ресепшн ажиллаж байгаа.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн М.Төгсзаяа нь төрсөн эгч М.Мөнхзаяагийн иргэний баримт бичгийг ашиглан 2009 оны гуравдугаар сарын 16-нд зураг сольж, хуурамчаар УБ1118447 дугаарын иргэний үнэмлэх авсан. Мөн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч Д.Алтансанаа нь төрсөн эгч Д.Ундамын иргэний баримт бичгийг ашиглан УБ1120112 тоот иргэний үнэмлэх тус тус хуурамчаар гаргуулсныг шалган тогтоогоод байгаа юм. Үүнээс гадна иргэд мөнгөний хэрэг гараад гэсэн шалтгаанаар төрсний гэрчилгээ, иргэний баримт бичгээ өгч бусдад ашиглуулах явдал гарч байна. Сүхбаатар дүүргийн иргэн Н.Пагам нь бусдад төрсний гэрчилгээгээ өгч иргэний үнэмлэх

Монголчууд эртний бэлгэ дэмбэрэл, сүсэг бишрэлтэй ард түмэн. Энэ ч утгаараа эртний өвөг дээдэс маань үр хүүхэд, ач, гуч, зээдээ “нэр” өгөхдөө ямар нэгэн зүйлийг билгэдэн, билэгшээж өгсөөр ирсэн. Тэгвэл Монгол Улсын хүн амд эртний хаад, ноёд, түүхэн хүмүүсийн нэрээр нэрлэсэн хүмүүс хэр байдаг талаар сонирхуулья. Өгөдэй 106, Хасар 122, Чингис 343, Есүхэй 208, Хулан 7689, Мандухай 566, Бөртэ-Үжин 116, Тэмүүжин 3987, Боорчи 45, Шихи-хутга 31, Тоорил 1, Лэгдэн 18, Цагаадай 38, Өэлүн 40, Дондогдулам 77 гэж байдаг бол эртний түүхэн Ламын нэрээр нэрлэсэн

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт