Цахим орчинд оюуны өмчийг хууль бусаар хуулбарлан олон нийтэд тараах үзэгдэл дэлгэрч байна. Ихэвчлэн дуу хөгжим, кино урлагийн бүтээл хуулбарлагдаж байгаа юм. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хууль бусаар оюуны өмч хуулбарлаж буй иргэн, аж ахуй нэгжид хариуцлага тооцож, сайтыг нь хаадагч домен нэрний бүртгэлээс үүдэж, хаагдсан сайт дахин нээгдэг байна. Тиймээс оюуны өмчийн тухай хууль болон бусад хуулиудад домен нэрний ашиглалтыг хуульчлах шаардлагатай байгаа юм байна.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-аас “Нэг иргэн, Нэг бүртгэл” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхлэвэл иргэд тоон гарын үсгийг ашиглах боломжтой болох юм. “Тоон гарын үсгийг ашиглах суурь нөхцлийг бүрдүүлсэн” гэж Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан мэдээллээ.

Азийн хөгжлийн банк, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Нийгмийн үйлчилгээний түгээлтийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн арга хэмжээнд Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Еланда Фернандез Ломмэн, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү болон тус газрын удирдах ажилтнууд, албан хаагчид оролцов. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн 2018 оны 02 сарын 26,27-ны өдрүүдэд болж байна. Зөвлөгөөнд ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нар, нийслэл, дүүрэг, 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нар, улсын бүртгэгчид, мэдээллийн технологийн ажилтан зэрэг 140 орчим албан хаагч оролцож байгаа юм. Зөвлөгөөнийн эхний өдөр байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны зорилт, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэл, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар танилцуулж, 2018 оны үр дүнгийн гэрээ байгууллаа. 

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт