Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, Мэдээллийн технологийн газрын дарга С.Чинбат, Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг, Мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Т.Хулан нар оролцов.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчид болон итгэмжлэгдсэн ажилтнуудад эрх зүйн мэдлэг олгох, сонгогчийн бүртгэлийн иж бүрэн төхөөрөмжтэй ажиллах дадлага эзэмшүүлэх, санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг тулган шалгах чиглэлээр анхаарах асуудлуудын талаар цогц мэдлэг өгөх зорилгоор 2017 оны 06 дугаар 15-наас 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 21 аймгийн бүртгэлийн ажилтнуудад мэдээлэл, технологийн болон эрх зүйн сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбоотой асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, ОХУ-ын Улсын бүртгэл, кадастар, зураг зүйн холбооны албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, ОХУ-ын Улсын бүртгэл, кадастар, зураг зүйн холбооны алба /Росреестр/-ны дэд дарга Мирошниченко Сергей Георгиевич нар гарын үсэг зурав.  

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  Монгол Улсын Их хурлаас 2017 оны 5 дугаар сард тус тус баталж, энэ оны 07 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр болсон. Эрүүгийн шинэ хуулиар нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон бол  гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.  

Тодруулбал, дээрхи зөрчлийг гаргасан тохиолдолд нийтийн албанд томилогдох, эсвэл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. 

 

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт