Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу 2018 оны 03 сарын 29-ний өдөр 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгууллаа. Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага, сургуульд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчид оролцлоо. 


Төрийн Аудитын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийлээ. 

Улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөл оролцсон юм. Хуулийн төслийн талаар Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдын сургалтын нэгдсэн хөтөлбөр, 2018 оны төлөвлөгөөний дагуу төв, нийслэл, орон нутгийн Хяналтын улсын байцаагч нарт бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн талаар нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр онлайнаар сургалт зохион байгууллаа.  Сургалтад 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч нар хамрагдав.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй болгох чиглэлээр одоо үйлчилж буй эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлсэн билээ.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт