Гадаад паспортын үйлчилгээг төвийн 6 дүүрэг рүү шилжүүлэхээр болсон талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хэвлэл бага хурал хийлээ. Хуралд ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан, Нийслэлийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Г.Анхныбаяр, Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг нар оролцлоо.

ОӨУБЕГ-ын Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газрын албан хаагчид, нийслэл, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн нярав, санхүү хариуцсан албан хаагчдын ур чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 03 сарын 30-нд сургалт зохион байгууллаа. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайханыг томилов.

ХЗДХЯ-наас “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраар хэлэлцүүлж, эцэслэн батлахтай холбогдуулан иргэдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авах тухай чиглэл ирүүлсэн. Иймд Нийслэл, 9 дүүрэг, 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтсүүд 2018 оны 03 сарын 29-ний өдөр иргэдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгээр “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, асуултад хариулав.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт