Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь салбарын хэмжээнд тавигдсан стратегийн үйл ажиллагааны зорилт, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тус байгууллагын чиг үүрэг, УИХ, Засгийн газрын холбогдох хууль, тогтоомж, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны нэг зуун хоногт шуурхай зохион байгуулж, ажиллалаа.

Нэг. Манай ОӨУБЕГ нь хуулинд заасан үндсэн чиг үүргийнхээ дагуу Засгийн газрын 100 хоногийн хугацаанд иргэний 19, эд хөрөнгийн 26, хуулийн этгээдийн бүртгэлийн 10, зохиогчийн эрхийн 3, аж үйлдвэрийн өмчийн эрхийн 33, архивын 24, нийт 115 төрлийн үйлчилгээг үзүүлэв.

1.1. Иргэний бүртгэл: 

Манай улсад 22,716 хүүхэд төрж, Монгол хүн болсноо баталгаажуулж, төрсний гэрчилгээгээ гардан авав. 6,796 хосууд гэрлэлтээ бүртгүүлж, 4,999 иргэн нас барсны бүртгэлийг хийсэн байна. 

Иргэний үнэмлэх 65,190 иргэнд олгосноос 15,439 хүүхэд 16 насанд хүрч, андгай тангаргаа өргөж, иргэний үнэмлэхээ гардан авав. Гадаад паспорт шинээр 61,087 иргэнд олгож, хугацааг 21,761 иргэнд сунгаж үйлчлэв.


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгахгүй болсон шалтгаан болон бусад асуудлаар Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгтэй ярилцлаа.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ...

23 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын тайлан
1.Төрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Татварын албанд өгнө.
2.Төрийн бус байгууллага үйл ажиллагааныхаа тайланг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгана:
1/төрийн бус байгууллагын хаяг;
2/үйл ажиллагааны тухай товч мэдээлэл;

Төрийн бус байгууллага үйл ажиллагааныхаа тайланг 2018 оны 02 сарын 15-ны дотор Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгнө үү. Тайлангаа 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний III-р байрны 104 тоотод авчирч өгнө. Хэрвээ тайлангаа өгөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу тухайн  төрийн бус байгууллагыг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний /200 мянга/ төгрөгөөр торгоно.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт