“Оюуны өмчийн эрхийн хэрэгжилтэд хил дээр авах арга хэмжээ” сэдэвт семинарт оролцлоо

АНУ- ын Хууль зүйн яам, АНУ- ын Хил, Гааль Хамгаалах Хамтын Ажиллагаа, Дотоодын аюулгүй байдлын судалгаа, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын газар, АНУ - ын Төрийн Департаментын INL хөтөлбөрийн дэмжлэг, Олон Улсын барааны тэмдгийн нийгэмлэгээс хамтран 2017 оны 09 дүгээр сарын 12-15 өдрүүдэд Азийн бүсийн “Оюуны өмчийн эрхийн хэрэгжилтэд хил дээр авах арга хэмжээ” сэдэвт семинарыг  Тайланд улсад зохион байгууллаа.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар БНХАУ-ын Оюуны өмчийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дэд дарга Хи Зимин тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 08 сарын 22-ноос 25-ны өдрүүдэд манай улсад албан айлчлал хийж байна.

ОӨУБЕГ ОХУ-ын Улсын бүртгэл, кадастар, зураг зүйн холбооны албатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, ОХУ-ын Улсын бүртгэл, кадастар, зураг зүйн холбооны албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, ОХУ-ын Улсын бүртгэл, кадастар, зураг зүйн холбооны алба /Росреестр/-ны дэд дарга Мирошниченко Сергей Георгиевич нар гарын үсэг зурав.  

“Эдийн Засаг болон Соёлын хөгжилд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн гүйцэтгэх үүрэг сэдэвт үндэсний семинар” -ыг зохион байгуулж байна

Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, ОӨУБЕГ хамтран, Япон Улсын Засгийн газрын харьяа Соёлын асуудал эрхэлсэн агентлагын дэмжлэгтэйгээр “Эдийн Засаг болон Соёлын хөгжилд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн гүйцэтгэх үүрэг сэдэвт үндэсний семинар”-ыг энэ сарын 5, 6-ны өдөр зохион байгуулж байна.

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Зохиогчийн эрхийн комисстой хамтран ажиллана

Оюуны өмч,улсын бүртгэлийн ерөнхий газар,  БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Зохиогчийн эрхийн комисстой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт