Гадаад паспортаа энгийнээр захиалах бол нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийг зориорой


Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл, 6 буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Ажлын 10 хоногт гардаг. Харин яаралтайгаар буюу ажлын 3 хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиална. Тус газрын үүдэнд өдөрт 1300 гаруй хүн дугаарлаж байна. Тэднээс 600 хүнийг авах нормтой ч, ачааллаа нэмээд 800 хүнийг хүлээн авч ажиллаж байгаа юм.

Тиймээс иргэд Та бүхэн гадаад паспортаа энгийнээр захиалах тохиолдолд заавал зуун айлыг зорьж, очер дараалал үүсгэж, ачаалал нэмэхгүй байхыг уриалж байна. Мөн дараах бичиг баримтыг бүрэн бүрдүүлж ирэх шаардлагатай.

ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД
- Иргэний цахим үнэмлэх
- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
- Банкны карт уншигч буюу пос машинаар төлбөрөө хийх боломжтой / 5 жилээр 32500 төгрөг. Яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэнэ /
- Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа

 ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД
- Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
- Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт
- 5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч,    харгалзан дэмжигчийн хамт ирэх
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
- Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх
- Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил.

Видео мэдээ

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт