ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамны харьяа улсын бүртгэл, кадастр, зураг зүйн албаны ажлын хэсэгтэй уулзалт хийлээ


Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн Холбооны алба (Росреестр) хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2017 оны 11 сарын 28-наас 29-ний өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотод Росреестр болон Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын ажлын хэсгүүдийн хоорондын туршлага солилцох уулзалт боллоо.


Уулзалтад Оросын Холбооны Улсын талаас Москвагийн Росреестрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, кадастрын бүртгэлийн арга зүй, шинжилгээний газрын дарга Н.С.Лещенко, Росреестрын Эрхүүгийн бүс нутгийг хариуцсан газрын дарга В.П.Жердев, Росреестрын Буриад Улсыг хариуцсан газрын дарга И.В.Шаргаева, Монгол Улсын талаас Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Д.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг оролцов.
Уулзалтаар Оросын Холбооны Улсын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн өнөөгийн систем, Монгол Улсын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн өнөөгийн байдал, Росреестрын цахим үйлчилгээ, ОХУ-д “Газар, үл хөдлөх хөрөнгийн кадастрын бүртгэл” зорилтот загварын хэрэгжилтийн тухай, Хилийн цэгийн бүртгэл, кадастрын зураг, Эд хөрөнгийн улсын нэгдсэн бүртгэлийн техникийн болон бүртгэлийн алдаа, түүнийг засах аргууд, Улсын газрын хяналтыг хэрэгжүүлэхэд ашигладаг техникийн болон мэдээллийн нөөц, хангамжийн тухай зэрэг нийт 11 илтгэл тавьж, илтгэл бүр дээр хэлэлцүүлэг явууллаа.


Цаашид ОӨУБЕГ-аас ажлын хэсгийн байгуулж, дараагийн уулзалтуудад бүртгэлийн мэргэжилтнүүдийг түлхүү оролцуулах хүсэлтийг ОХУ-ын тал гаргав. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Оюуны өмч,  улсын бүртгэлийн ерөнхий газар болон Росреестр хоорондын байгуулсан санамж бичгийн хүрээнд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол-Оросын ажлын хэсгийн ээлжит уулзалтыг 2018 оны эхний хагас жилд зохион байгуулахаар тохиролцлоо.

Видео мэдээ

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт