Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой түгээмэл асуулт, хариулт

Асуулт: Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны бүртгэлийн барьцааны зүйлд ямар хөрөнгийг хамааруулах вэ?

Хариулт: Ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болно

Асуулт: Хөдлөх эд хөрөнгийн барьцааг заавал бүртгүүлэх шаардлагатай юу ?

Хариулт: Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцааны мэдэгдлийг бүртгүүлж болно гэж заасан бөгөөд цахим системд барьцаалагч болон түүний бие төлөөлөгч нь барьцааны мэдэгдлийг бүртгэн оруулна. Барьцаалагч нь барьцаалуулагчийн хөрөнгө барьцаанд байгаа тухай олон нийтэд нээлттэй цахим санд оруулснаар өөрийгөө эрсдлээс хамгаалах нөхцлийг бүрдүүлдэг.

 Асуулт: Барьцааны мэдэгдлийг хэрхэн бүртгүүлэх вэ ?

Хариулт: Барьцааны мэдэгдлийн бүртгэл цахимаар хийгддэг. Та www.mpr.gov.mn цахим хуудас руу хандаж “БҮРТГЭХ ҮҮСГЭХ” гэсэн хэсгийг бөглөн цахим хүсэлтээ ОӨУБЕГ-т илгээнэ. Бид таны мэдээллийг нягтлан шалгаж, системд нэвтрэх эрх нээгдсэн тухай мэдэгдэл таны имэйл хаягт ирнэ. Та өөрийн үүсгэсэн хэрэглэгчийн нэр, нууц кодоор системд нэвтрэн орж барьцааны мэдэгдлээ бүртгүүлнэ. Хэрхэн бүртгэл үүсгэх, барьцаа бүртгүүлэх, дансаа цэнэглэх талаар www.mpr.gov.mn цахим хуудасны “заавар, гарын авлага” гэсэн цэснээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Асуулт: Зээл авахаар ирж буй иргэн, хуулийн этгээдийг эд зүйлээ барьцаалсан эсэхийг яаж мэдэх вэ ?

Хариулт: Та www.mpr.gov.mn цахим хуудас руу хандаж “ХАЙЛТ ХИЙХ” гэсэн цэсийг сонгоно. Хайлтыг тухайн иргэн болон хуулийн этгээдийн регистрийн дугаараар, тээврийн хэрэгслийн арлын дугаараар эсвэл барьцааны бүртгэл үүсгэсэн дугаараар хийх бөгөөд хэд хэдэн газар барьцаалсан байгаа түүх нь ч мөн харагддаг.

Асуулт: Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл нээлттэй байгаа юм биш үү. Хүний санхүүгийн тухай, зээл авсан тухай мэдээлэл ил тод байж болох юм уу ?

Хариулт: Уг цахим систем нь хэн ямар хөрөнгөө барьцаалсан тухай мэдээллийг л нийтэд хүргэдэг бөгөөд тухайн хүний дэлгэрэнгүй мэдээлэл, ямар нөхцөлтэй ямар барьцааны гэрээ хийсэн тухай мэдээлэхгүй байж болно. Харин мэдээллийн үнэн зөв эсэхээс хамаарч гарч болох эсрдлийг мэдээлэл оруулж буй этгээд хариуцдаг.

Асуулт: Би системд нэвтрэх нууц үгээ мартсан, яаж сэргээх вэ ?

Хариулт: Цахим хуудсанд нууц үг сэргээх гэсэн цэсийг сонгох бөгөөд энэ үйлдэл амжилтгүй болсон бол манай систем администраторт хандана. Утас: 7011-3539, Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Асуулт: Тээврийн хэрэгслээ ББСБ-д барьцаалаад зээл авах гэтэл Авто тээврийн газарт бүртгэлээ хийлгэ гэсэн. Тэнд очтол манайх бүртгэхээ больсон ОӨУБЕГ руу яв гээд байна. Хаана хандах вэ ?

Хариулт: Хууль хэрэгжихээс өмнө Авто тээврийн газар нь барьцаанд авсныг бүртгэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр тэмдэглэгээ хийдэг байсан. Харин хууль хэрэгжиж эхэлснээр тухайн барьцаалагч буюу ББСБ нь цахим санд барьцааны  мэдэгдлийг бүртгүүлнэ. Харин Авто тээврийн газар ямар нэгэн бүртгэл хийхгүй бөгөөд өмчлөх эрх өөрчлөхдөө заавал энэ цахим системээр барьцаанд байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. 

Асуулт: Зарим банкууд зээл олгох бүрдээ Улсын тэмдэгтийн хураамж гэж 20,000төгрөг аваад байна. Энэ заавал авах ёстой юу, ямар хуулийн зохицуулалт байна вэ ?

Хариулт: Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулинд шинэ барьцааны мэдэгдэл бүртгүүлэхэд Улсын тэмдэгтийн хураамж 20,000 төгрөг төлнө гэж заасан байдаг. Барьцаалагч нь зарим зээлийг эрсдэлгүй зээл гэж үзээд барьцааны мэдэгдлэлд бүртгүүлэхгүй бол 20,000 төгрөгийн хураамж төлөхгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Видео мэдээ

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт